Обама Вашингтонд үлдэнэ

2016 оны 3 сарын 6

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ирэх 2017 онд албан тушаалаасаа буусныхаа дараа Вашингтон хотод үлдэх гэнэ. Барак Обама ирэх онд Цагаан ордноос нүүж, шинэ ерөнхийлөгчид байраа тавьж өгөх юм. Тэрбээр 14 настай  Саша охин нь сургуулиа төгстөл Вашингтон хотод үлдэхээр болжээ. Гэхдээ дараа нь тэрбээр Чикагод суурьшихаар төлөвлөж байгаа гэнэ.

АНУ-ын ерөнхийлөгч нар суудлаас буусныхаа дараа Вашингтон хотод үлдэх нь ховор аж. АНУ-ын 28 дахь Ерөнхийлөгч байсан Вудро Вильсоноос хойших бүх төрийн тэргүүнүүд Вашингтон хотоос хол нүүж  байжээ.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна