Бюрки, Нойерын урт гар хана шиг зузаан

2016 оны 3 сарын 6

Бюрки, Нойерын урт гар хана шиг зузаан (Дортмунд 0-0 Байерн)

Энэ амралтын өдрүүдийн хамгийн их анхаарал татаад байсан тоглолт болох Германы Бундеслигийн 25-р тойрогт учраа таарсан “Боруссиа Дортмунд”, “Байерн Мюнхен” багуудын тоглолт 0:0-ийн харьцаатайгаар эвийн гэрээгээр өндөрлөлөө.

Тус тоглолт “Сигнал Идуна Парк” цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд тоглолтын эхнээс зочин баг бөмбөгийг илүүтэй эзэмшиж, 8 цохилтыг гүйцэтгэн 2 удаа хаалгаа оносон бол талбайн эзэн багийн хувьд 4 удаа цохиж, 2 удаа хаалгаа онож эхний үеийг өнгөрөөжээ.

Харин тоглолтын хоёрдугаар үед зочин багаас аюултай довтолгоог Д.Коста ганцаараа гарч ирсэн ч Бюркигийн хаалгыг мялааж чадсангүй, мөн А.Видал хоёрдугаар үеийн сүүлд хаалганы хөндлөвчийг оносон ч, Бюрки, Нойерын гар хаалганаас илүү урт байлаа. Тус тоглолтыг 81359 үзэгч үзжээ.

Я.ТӨМӨР-ОЧИР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна