“Гэгээн муза”-гийн шалгаруулалт эхэлжээ

2016 оны 3 сарын 6

cЭнэ наадам жил бүр хүрээгээ тэлж, аймаг орон нутгийн театрын бүтээлүүдийг сорихоос гадна олон улсын хэмжээнд зохион байгуулагдах болсон. Тэгвэл энэ жилийн “Гэгээн муза” наадмын зохион байгуулагчид Орхон аймгийн хүүхэд залуучуудын театраас шалгаруулалтаа эхэлжээ. Одоогоос 16 жилийн өмнө драмын жүжигчдийн сурч боловсрох, мэргэжлийн өрсөлдөөнийг бий болгох зорилготой “Драмын мэргэжлийн жүжигчдийн төв” байгуулагдаж байсан. Энэ төв байгуулагдаснаар оны шилдэг жүжигчдийг шалгаруулах, алдаршуулах “Гэгээн муза” наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй юм байна.

Д.ГЭРЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна