“Өнө мөнхөд” тоглолтод саатаарай

2016 оны 3 сарын 6

Нийтийн дуучид дундаа хамгийн содон хоолойтой/басс, баритон/ дуучин бол Соёлын тэргүүний ажилтан Хумбагарын Батмэнд билээ. Тэрээр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат бөгөөд бие даасан дөрөв дэх “ӨНӨ МӨНХӨД” тоглолтоо маргааш буюу энэ сарын 7-ны өдөр 19.00 цагаас UB PALACE-ын концертын их танхимд тоглох гэж байна. “Өнө Мөнхөд” тоглолтод Гавьяат жүжигчин С.Ганзориг, Н.Болормаа нар уригдан дуулах бол ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын симфони, найрал хөгжим оролцоно.

Дуучин Х.Батмэндийг бөхийн тайлбарлагч гэдгээр нь олон түмэн андахгүй. Энэ үдэш эх орон, эхийн сэтгэл, хайрын тухай, намрын өнгө болон бөхийн тухай олон сайхан дуу эгшиглэнэ.

Дөрөв дэх бие даасан тоглолтоо хийх гэж байгаа Соёлын тэргүүний ажилтан, дуучин Хумбагарын Батмэндийн “ӨНӨ МӨНХӨД” тоглолтод саатаарай.

Тоглолтын билетийн үнэ 20.000 төгрөг бөгөөд UB Palace-ын билетын касс болон 8883-4848, 9500-1199 утсаар үнэгүй хүргэж өгч байна.

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна