Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна

2016 оны 3 сарын 7

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар явган шуургатай, хүйтэн байна.

2016 оны 03 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:     

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун  болон төвийн нутгийн зарим газраар бага зкэргийн цас  орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Завхан голын эхээр 21-26 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 градус хүйтэн байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 2016 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 12-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:   

  8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 9-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, говийн  бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.

ЭХ СУРВАЛЖ: www.tsag-agaar.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна