Ангела Меркель: Герман шинээр зээл авахгүй

2016 оны 3 сарын 7

 

Давалгаалан нөмрөн ирсэн дүрвэгсдийн асуудлаас болоод эдийн засаг нь сайнгүй байгаа ч Герман төсвийн тэнцвэртэй байдлыг хангаж, шинээр зээл авахгүй хэмээн ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель өчигдөр мэдэгдлээ.

 

“Хүн ам нь хөгширч буй улс оронд шинээр зээл авахгүй байх нь ухаалаг алхам. Нийгмийн халамжийн нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байна. Тухайлбал, тэтгэврийн шинэчлэл болон эрүүл мэндийн шалтгааны улмаас боломж нь хязгаарлагдсан хүмүүст зориулсан тусгайлсан төслүүдийг хэрэгжүүлнэ” хэмээн Канцлер хэлжээ.

 

Өнгөрсөн оны байдлаар Европын холбоонд нийтдээ 1,8 сая дүрвэгч ирсэн юм.

 

А.ШАРАВ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна