Үл үзэгдэгч наймаалжийг илрүүлэв

2016 оны 3 сарын 7

Далайн ёроол судлах Okeanos Explorer хөлөг онгоц Номхон далайн Хавайн арлын орчмоос огт мэдэгдээгүй байсан наймаалжийн шинэ төрлийг илрүүлслээ. АНУ-ын далай ба цаг уурын судлалын үндэсний төвийн мэдээлснээр шинэ наймаалжийг 4000 метрийн гүнээс олжээ.

“Уг наймаалжинд пигментын гэх өнгийн эс болох хроматофор байхгүй байгаа нь онцлогтой” гэж амьтан судлаач Майкл Векьон ярьжээ. Өөрөөр хэлбэл, нүдэнд үзэгдэхгүй гэсэн үг юм.

Энэ амьтан өмнө нь мэдэгдээгүй байсан наймаалжийн төрөлд багтаж байгаа гэнэ. Twitter-ийн хэрэглэгчид энэ сүүн өнгийн наймаалжийг нэгэн киноны баатар шиг “Каспер, нөхөрсөг хий үзэгдэл” гэж нэрлэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна