Трамп, Круз нар тус бүр хоёр мужид ялжээ

2016 оны 3 сарын 7

 

АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшихээр намын сунгаанд өрсөлдөж байгаа Дональд Трамп Кентукки мужид ялалт байгуулсан тухай Associated Press мэдээлэв.

 

Өмнө тодорхой болсноор Трамп Луизианна мужид  намын санал хураалтаар ялсан байв. Харин түүний гол өрсөлдөгч Тэд Круз нь Мэн, Канзас мужид яллаа.

 

Ардчилсан намын хувьд Луизианна мужид экс төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ялсан бол Небраска, Канзас мужид Вермонт мужийн сенатор Берни Сандерс ялжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна