Рианна гутлын загваруудаа танилцууллаа

2016 оны 3 сарын 7

Рианна Anti цомгийнхоо танилцуулга дээр

 

Рианнагийн дуунуудаас «Work, work, work…» гэсэн үгийг хаях аргагүй. Fenty + Puma нь Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцож, Anti гэх найм дахь цомгоо танилцуулж, хоёр ч клип гаргаж, Brit Awards шагнал дээр дуулсны дараа Рианна дахиад өөр зүйл бүтээж эхэллээ. Энэ удаа дизайнерийн чиглэлээр. Дуучин бүсгүй Маноло Бланикын хамт гутлын цуглуулгаа гуравдугаар сарын 5-нд нийтэд танилцуулжээ.

Rihanna + Manolo Blahnik цуглуулга нь Лондон, Нью-Йорк, Гонконг дахь нэрийн дэлгүүрүүдэд зарагдах бөгөөд үнийн хэлбэлзэл нь $767 - $3483 доллар байх ажээ. Цуглуулгад нь Manolo Blahnik-ийн язгууртны үнэр заавал байх ба гэхдээ хэтэрхий содон Рианнатай хамтран ажилласан нь өөрийн онцлогыг нь оруулж иржээ. Деним, пайеток, хатгамал, шагай дахь бүс зэрэг их байгаа нь дуучин бүсгүйн секси чанарыг харуулжээ.

 

Маноло Бланик ба Рианна

 

«Энэ эмэгтэйн эрч хүчтэй байдал, стиль, уран бүтээлийн хандлага нь ямар ч  зүйлд гарч ирдэг. Хэрэв дизайных нь талаар ярих юм бол  үр дүн нь хүлээлтээс ямагт давдаг. Миний бодлоор Rihanna + Manolo Blahnik  бүгдэд таалагдана » хэмээн Маноло Бланик ярилаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна