Францын ордон Бленхеймын ордонд үзүүлбэрээ хийнэ

2016 оны 3 сарын 7

Бленхейм шилтгээнд 1958 онд Christian Dior шоугаа харуулж байлаа

 

Ирэх  тавдугаар сард загварын Dior ордон Их Британиар тойрон аялж цуглуулгаа үзүүлэх юм. Ордон Английн Оксфордшир гүнтний нутгийн Мальборо герцогийн овгийн Бленхейм шилтгээнд хувцасны цуглуулгаа үзүүлэхээр болсон байна. Загварын ордон энэ нутагт анх удаагаа үзүүлбэрээ хийж байгаа нь энэ биш, 1954 онд герцогийн ахайтан Мальборо өөрөө маэстро Диорыг урьсан байлаа. Мөн тэнд Ив Сен-Лоран кутюрын шоугаа явуулсан түүх бий.

Сануулахад, Gucci ордон шинэ үзүүлбэрээ  Вестминстерийн их шавийн ордонд үзүүлэх тухай зарлаж байлаа. Оксфордширт 1874 онд Уинстон Черчиль төрсөн юм. Бленхеймын ордонд нэгэн удаа The Rolling Stones шоугаа үзүүлж байлаа. Эдгээр үйл явдлыг Dior бүдэгрүүлж чадах уу гэдгийг бид удахгүй мэднэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна