Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутгийн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана

2016 оны 3 сарын 7

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ жил эдгээр татвар, төлбөрөөс 25 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулахаар шийдвэрлэсэн.

Гуравдугаар сард 3,8 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл татвараа төлөх ёстой бөгөөд 1, 2 дугаар саруудад 1,6,2,7 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл татвараа төлөх үүрэгтэй юм. 3 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн 1,2,6,7 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигч татвараа төлөөгүй тохиолдолд  тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд эзэмшигчид торгууль ногдуулан ажиллаж байна.  

Мөн энэ журмын дагуу орон нутагт байдаг ч Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгсэл албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг төлөхөөр заасан байдаг. Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том аврын ачааны автомашинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн холбогдох дансанд төлөх ёстой юм.  Иймд нийслэлд бүртгэлтэй ч хөдөө орон нутагт ажэиллаж байгаа тээврийн хэрэгсэл эзэмшигч та журамд заасан хугацаандаа татвараа төлнө үү.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна