Энэ жилийн трэнд сараана

2016 оны 3 сарын 7

Мартын 8-ны цэцгийн худалдаа ир өрнөж байна. Ялангуяа сарнай цэцгийн борлуулалт энэ өдрүүдэд хэд дахин нэмэгддэг байна. Гэхдээ энэ жилийн Мартаар сарнай биш лили буюу сараана цэцгийг хүмүүс их сонирхож байгаа аж. Нэн ялангуяа цэцгийн баглааны өнгөнд ихээхэн анхаарал хандуулж байгаа гэнэ. Энэ зурган дээр байгаа баглаа энэ жилийн Мартын 8-ны трэнд болж байгаа аж.

Маш олон төрлийн цэцэгс өөр өөрийн бэлгэдэлтэй байдаг. Тэд юу бэлгэддэг вэ?

Сарнай цэцэг хайр сэтгэлийг бэлгэддэг бол цоморлигоо нээгээгүй ганц ширхэг улаан сарнайг шинэхэн танилцсан бүсгүйдээ барьвал сэтгэлээ илчилж байгаагийг илэрхийлэл болдог ажээ.

Хонгорзулыг хамгийн дотно хүндээ барьдаг.

Астраг ихэвчлэн баяр ёслолын үед хэрэглэдэг.

Лилиг хуримын цэцэг хэмээдэг гэнэ.

Канног дотно хүндээ бэлэглэдэг байна.

Хар сарнай хамгийн ховор цэцэгт тооцогддог. Хамгийн хайртай хүндээ бэлэглэвэл зохимжтой.

Харин өнгөний хувьд

Улаан – Хайр сэтгэлийн

Ягаан – Залуу насны

Шар – Түр зуурын салалт, сүй тавих

Ногоон – Эв найрамдлын

Нил ягаан - Үхэшгүй мөнх, үүрдийн сэтгэлийн

Цэнхэр - Үнэнч шударгын бэлгэдэл болдог бөгөөд эрэгтэй хүнд энэ өнгийн цэцэг бэлэглэх нь ухаалаг бүсгүйчүүдийн сонголт гэгддэг.

Харин цагаан цэцэг нь ариун сайхан сэтгэлийг илэрхийлэх бөгөөд ихэвчлэн гэрлэсэн хосод өгөх юм уу, оршуулгын үеэр хэрэглэдэг.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна