Д.Трампыг Гитлертэй зүйрлэв

2016 оны 3 сарын 7

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх намуудын сунгаа ид өрнөж байгаа энэ үед нэр дэвшигчидтэй холбоотой дуулиан тасрахгүй байна. Саяхан инээдмийн жүжигчин Луи Секей ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трампыг А.Гитлертэй зүйрлэжээ.

Тэрбээр сонгогчдод “Трампийг дэмжихээ больцгоо. Хөгжилтэй л байлаа. Гэхдээ энэ хүн бол А.Гитлер. Би юу гэх гэсэн бэ гэвэл бид яг л 30-аад оны германчууд шиг байна. Гитлер бол үсээ мөлчийтөл самнасан, худлаа ярьсан этгээд байсан. Д.Трамп хэрэв ерөнхийлөгч болвол аймшигтай зүйл болно. Тэр зүгээр л телевизийн шоугаа хийгээд явж байг. Барилга байшинг өөрийнхөө нэрээр нэрлэг. Харин түүний төлөө бүү санал өгөөрэй” гэж уриалсан байна.

Луи Секей Д.Трампыг А.Гитлертэй зүйрлэснийхээ дараа анхны ерөнхийлөгч эмэгтэй болох зорилготой Ардчилсан намын нэр дэвшигч Х.Клинтоныг тун дажгүй хүн гэж магтсан гэнэ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна