Кубачууд олимпийн эрх бөөнджээ

2016 оны 3 сарын 7

Пан-Америкийн сонгон шалгаруулах тэмцээнээс кубачууд олимпийн эрх бөөнджээ

АНУ-ын Техас муж улсын Фриско хотод Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын Пан-Америкийн сонгон шалгаруулалтын тэмцээн болж өндөрлөжээ.

Тивийн сонгон шалгаруулах тэмцээнээс жин тус бүрт алт, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд олимпийн эрх олгож байгаа билээ. Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд кубын бөхчүүд 5 олимпийн эрх авчээ. Тэмцээнийг хүлээн авч явуулсан АНУ-ын эрэгтэй чөлөөт бөхчүүдийн хувьд дахин 2 эрх нэмж авч нийт 4 эрхтэй болжээ.

Олимпийн эрх авсан эрэгтэй чөлөөт бөхийн тамирчдын нэрс

57 кг:  

Ювлус Бонне Родригес, Yowlys Bonne Rodriguez /Куба, ДАШТ-ний хүрэл медальт/

                Тони Рамос, Tony Ramos /АНУ/

65 кг:

Алехандро Вальдес Тобье, Alejandro Valdes Tobier /Куба/

Франклин Гомес Матос, Franklin Gomez Matos /Пуэрто-Рико, ДАШТ-ний мөнгөн медальт/

74 кг:

Ливан Лопез Азкуй, Livan /Lopez Azcuy /Куба, Олимпийн мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт/

Карлос Изкьердо Мендес, Carlos Izquierdo Mendez /Колумб/

86 кг:

Рейнерис Перес Салас, Reineris Salas Perez /Куба, ДАШТ-ний хошой мөнгөн медальт/

Жайме Эмпиналь, Jaime Espinal /Пуэрто-Рико, олимпийн мөнгөн медальт/

97 кг:

Хавьер Кортина Лассера, Javier Cortina Lacerra /Куба, ДАШТ-ний хүрэл медальт/

Жозе Диас Роберти, Jose Diaz Robertti /Венесуэль/

125 кг:

Тэрвэл Длагнев, Tervel Ivaylov Dlagnev /АНУ, ДАШТ-ний хошой хүрэл медальт, оюутны дэлхийн аварга, Пан-Америкийн спортын наадмын болон Пан-Америкийн хошойаварга/

Корей Жарвис, Korey Jarvis /Канад/


Олимпийн эрх авсан эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдын нэрс

48 кг:

Каролина Кастилло Хидальго, Carolina Castillo Hidalgo /Колумб/

Патрисиа Алижандра Бермудез, Patricia Alejandra Bermudez /Аргентин/

53 кг:

Жилиан Галлаус, Jillian Gallays /Канад, ДАШТ-ний хүрэл медальт/

Бетзабеи Анжелика Аргулло Виллегас, Betzabeth Angelica Villegas

/Венесуэль/

58 кг:

Мишель Фаззари, Michelle Fazzari /Канад/

Жойс Суиза Да Сильва, Joice Souza Da Silva /Бразил/

63 кг:

Эрин Гложо, Erin Clodgo /АНУ/

Лиас Нунес де Оливера, Lias Nunes de Oliveria /Бразил/

69 кг:

Дороти Элизабет Йетс, Dorotty  Elizabetta Yeats   /Канад, ДАШТ-ний мөнгөн медальт/

                        Гильда Мария де Оливера, Gilda Maria de Oliveria /Бразил/

75 кг:

Эрика Вейбе, Erica Wieba /Канад/Жариснит Веффер Гуанира, Jarisnit Weffer Guanipa /Аргентин/

            МЧБХ. Д.Өлгийсайхан

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна