Оюутны 3 сая төгрөгийн тэтгэлгийн бүртгэл эхэллээ

2016 оны 3 сарын 7

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр нийт оюутнуудын дунд “Бүтээлч оюутан” 3.000.000 төгрөгийн өрсөлдөөнт тэтгэлгийг албан ёсоор зарлалаа. Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно.

Оюутны санаачилгын төслийн уралдааны чиглэл:

- нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах;

- оюутны суралцах орчныг сайжруулах;

- оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх;

- дотуур байрны орчныг сайжруулах;

- оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, болов;

- дотоодын оюутан солилцоог дэмжих;

- хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

- хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах

Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 12 сар хүртэл

Тэтгэлгийн хэмжээ: 3 сая төгрөг хүртэл

Төслийн баг нь бакалаврын хөтөлбөрт хамрагдаж буй 3-аас доошгүй оюутнаас бүрдсэн баг байна. Багийн бүрэлдэхүүн нь жендэрийн эрх тэгш байдлыг хангасан байна.

Сонгон шалгаруулалт:

Нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтыг тухайн Дээд боловсролын сургалтын байгууллага зохион байгуулна. Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг Олон талын төлөөлөл бүхий хороо зохион байгуулна.

Төслийг 2016 оны 3 дугаар сарын 7–ны өдрөөс эхлэн олон нийтэд зарлана. Төслийг маягтын дагуу боловсруулж тухайн Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутны асуудал хариуцсан албанд хүргүүлнэ.Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, журам, маягтыг www.mecs.gov.mn  www.herp.mn  вэб хуудаснаас авна уу.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна