Наоми Кэмпбелл ээж болохоор шийджээ

2016 оны 3 сарын 7

Өдгөө 45 настай загвар өмсөгч Наоми Кэмпбелл хүүхэдтэй болж, амьдралдаа шинэ хуудас нэмэхээр төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ Наоми өнөө маргаашгүй нөхөрт гарахаар яарахгүй байгаа ажээ. Ширүүн ааш авираараа зартай загвар өмсөгч гэхдээ ямар аргаар хүүхэдтэй болохоо мэдэхгүй байгаа ч ийм бодол толгойноос нь салахгүй байгаа гэнэ. Түүнийг Английн жүжигчин Идрис Элбатай учир ургуулсан гэх хов жив тараад эхэлсэн ч өөрөө үүнийг үгүйсгэжээ.

Хувийн амьдралтай нь холбоотой бүхэн дуулиан болж байдаг Наоми Кемпбелл алдарт боксчин Майк Тайсон, жүжигчин Роберт Ди Ниро, Оросын тэрбумтан Владимир Доронин нартай учир ургуулж явсан ч хэнтэй ч бүтээгүй билээ.

15 настайдаа загварын тайзнаа анх хөл тавьснаасаа хойш одоо хүртэл Наоми Кэмпбелл загварын ертөнцийн хамгийн тод од хэвээр байгаа юм. Түүнийг энэ цагийн хамгийн нэртэй хар арьст загвар өмсөгч гэж цоллодог ч реклам, зар сурталчилгаанаас олсон орлого нь хэзээ ч бусад загвар өмсөгчдийнх шиг өндөр байгаагүй юм. Наоми Кэмпбелл өөрийн нэрийн үнэртний үйлдвэртэй бөгөөд 1999 оноос хойш эмэгтэйчүүдэд зориулсан 16 сүрчиг гаргасан байдаг.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна