Үгийн хүч: урам зориг

2016 оны 3 сарын 7

(Чамайг хурцлах хамгийн хүчирхэг 80 үг)

Үг бүр өөрийн үнэ цэнэтэй. Өөрийн амьтай. Санамсаргүй зүйл гэж байдаггүй шиг санамсаргүй үг гэж байдаггүй. “Хэлж буй үгийг нь ажигтун, хийж буй үйлдлийг нь шинжигтүн, чингэвэээс тэр хүн зугтаж чадна гэж үү” хэмээн үг ба үйлдлийн шалтгаант логикоор хэлсэн эзнийг нь таних боломжтой гэж Күнз үзэж байсан. Бодох л ажиглалт. 

Ам дүүрэн уран үгийг хэн ч хэлж чадна, харин түүнийгээ ажил хэрэг болгож итгэл үнэмшилд шингээж чадсан хүн нийгэмд эерэг өөрчлөлт бүтээдэг. “Үнэн худлын завсар дөрвөн хуруу зай бий” гэдэг.Үүн лүгээ “ам, ажил хоёрын завсар алд дэлэм зай” гаргалгүй яв цав байж, бага ярьж, их хийж чадсан хүн амжилтад хүрдэг гэнэ.  

Санамсаргүй зүйл гэж байдаггүй шиг санамсаргүй үг гэж байдаггүй.

Гэлээ гээд огт ярихгүй, нууцлаг“тас хэлгүй” царайлж суух нь хорвоогийн гуниг. Унагаж буй үг бүр цаг, зохис, зорилго, өгөөжөө оносон ахул үгийн үнэ цэнэ дархлагдана.

Их Хаан маань “Сэтгэлийг нь эзэмдэж чадваас бие нь хаа одох вэ” гэж сургасанчлан хүмүүний сэтгэлийг эзэмдэх эрдэм нь үг зөвтэй, үйл шударгуу, үнэн зөвөөр замнахыг захисан биз ээ гэж молхи хүн боддог.  

Харвардын их сургуулийн профессор Стив Жардин манай гарагийн хамгийн хүчирхэг үгсийн судалгааг танилцуулав. Эхний 16 үг судалгааны үр дүнгээс гарсан хамгийн нөлөөлөмтгий, урам зориг төрүүлдэг үгс. Бүр үгийн эрчмээр нь жагсаасан.

Эдгээрээс дэлхийн олон орны Ерөнхийлөгчид сонгуулийн сурталчилгаандаа түгээмэл ашигладаг. Зөвхөн Ерөнхийлөгчид төдийгүй бүх түвшний сонгуульд оролцогчдод дээрх үгсийн жагсаалт амин чухал хэрэгцээ болдог байна. Гэвч амьдрал бол сонгууль биш, бүх хүн нэг нэгэндээ эерэг эрчим өгч байгаасай гэж үүнийг хуваалцаж байна. 

“Хэлвэл үг, гишгэвэл газар”. Монголд “Мөсөн гулгуур, тосон зүлгүүр” шиг ойж буусан “үнэнийг худлаар далайлгаж”, “худлыг өөр нэгэн худлаар тонгочуулдаг” дарга анги хэрэггүй. Энэ зарчим 2016 оны сонгуульд нэрээ сойгчдод гортиг болоосой. “Олон нийт мулгуу биш, аливааг мартдаггүй” гэдгийг тэд байнга санаж яваг. 

Урам зориг хүсэл тэмүүлэлд хөтлөгч үгс (Aspirational Words that Test the Strongest)

1.    Imagine             (Төсөөлөх, ургуулан бодох)
2.    Compassion      (Энэрэх, нигүүлсэх, өрөвдөн хайрлах)
3.    Courage            (Эр зориг, урам зориг)
4.    Dedication         (Зориулах, үнэнч байдал)
5.    Determination   (Зориг шийдэмгий, итгэл төгс байдал)        
6.    Goodness         (Нинжин, ууч, уудам сэтгэл)    
7.    Honesty            (Үнэнч шударга байдал)
8.    Inspire               (Урамшуулах, зоригжуулах, бадраах)
9.    Believe              (Итгэх, найдах, бишрэх)
10.    Happiness       (Аз жаргал, сэтгэлийн жавхлан)
11.    Love                 (Хайр)
12.    Opportunity      (Боломж)
13.    Hope                (Найдвар, итгэл)    
14.    Values              (Үнэт зүйл)
15.    Trust                 (Итгэл, Найдвар)
16.    Pride                (Бахархал)

Дээрх 16 үгээс гадна, бусдад итгэл үнэмшил төрүүлдэг овоо хэдэн үгс байна. Тэдгээрийг жагсаавал: 

Ердийн утгаас нь илүү сонгуульд ашиглагддаг утгаар нь сийрүүлбэл: 

17.    Accomplishment    (Ололт амжилт, хэрэгжилт)    
18.    Desire                    (Хүсэх, тэмүүлэх)
19.    Harmony               (Зохицол, нийлэмж, зохилдлого)
20.    Patience               (Тэсвэр тэвчээртэй)
21.    Achieve                (Хүрэх, зорих, хичээх)    
22.    Honesty               (Үнэн сэтгэл, чин сэтгэл, шударга)
23.    Peace                 (Энх тайван, амар амгалан)
24.    Act                      (Үйлдэх)    
25.    Dream                (Мөрөөдөл, хүсэл)    
26.    Honor                 (Хүндлэл, шударга ариун үйл)
27.    Persevere          (Сахих, дэмжих, хадгалан хамгаалах)
28.    Admiration         (Бахдал, бишрэл)    
29.    Drive                  (Явах, зохир, хүрэх зам)
30.    Persistence        (Шударга, цөхрөлтгүй, шаргуу)
31.    Adventure          (Зоригтой, эрсдэлээс буцахгүй, адал явдал)    
32.    Empower           (Боломж олгох, дэмжих)
33.    Humble             (Энгийн даруу, гүдэс эгэлхэн)
34.    Plan                  (Төлөвлөгөө)
35.    Ambition           (Хүсэл тэмүүлэл, зорих, эрч хүч, идэвх, санаачилга)    
36.    Encourage        (Урам хайрлах, дэмжих, зоригжоох)
37.    Humility            (Даруу төлөв байдал)
38.    Positive            (Эерэг байдал)
39.    Appreciate       (Талархах, үнэлэх, хүндэтгэх)    
40.    Endure             (Хатуужих, тэсвэрлэх)
41.    Possibilities      (Боломж, бололцоо)
42.    Attain               (Олж авах, хүрэх, чармайх)    
43.    Enjoy               (Дуртай байх, аливаад дурлах, таашаах)
44.    Inspiration       (Зоригжуулах, хүсэх, бадраах)
45.    Attitude            (Хандлага)    
46.    Enthusiasm      (Идэвх, урам зориг, тэмүүлэл)
47.    Integrity           (Шударга, шулуун)
48.    Risk                (Эрсдэл)
49.    Beautiful        (Гоо сайхан, үзэсгэлэн)    
50.    Envision        (Зөгнөх, урьдчилан төсөөлөх)
51.    Joy               (Баяр хөөр)
52.    Satisfy         (Сэтгэл ханамжтай байдал)
53.    Faith            (Итгэл үнэмшил)
54.    Kindness       (Сайн сэтгэл, эелдэг байдал)
55.    Self-Control     (Өөрийгөө хянах)
56.    Breathtaking      (Гайхалтай, гайхамшигт)    
57.    Finish            (Төгсгөх, бариа, үр дүн үзэх)
58.    Knowledge        (Мэдлэг)
59.    Skilled            (Чадвартай)
60.    Challenge        (Сорилт)    
61.    Focus            (Төвлөрөл)
62.    Laugh            (Инээд)
63.    Spirited        (Омголон, сэргэлэн, цог зальтай)
64.    Commitment        (Үүрэг, зүтгэлтэй, амлалт, үүрэг даалгавар)    
65.    Freedom        (Эрх чөлөө)
66.    Learn            (Сурах)
67.    Strength        (Хүч чадал, бяр тэнхээ, бат бэх)
68.    Fulfillment        (Гүйцэтгэл)
69.    Succeed        (Зорилгодоо хүрэх, бүтээх)
70.    Confidence        (Итгэлцэл, итгэл, найдвар)    
71.    Gentle            (Сайн, эвтэй, усгал (дөлгөөн)гэх мэт олон утга бий)
72.    Motivate        (Идэвхжүүлэх, сэдэлжүүлэх)
73.    Sustain        (тэжээх, тэтгэх, дэмжих)
74.    Courage        (Эрх зориг)    
75.    Goals            (Зорилго, зорилт, бодлого)
76.    Teach            (Заах)
77.    Create        (Бүтээх)        
78.    Optimistic        (Өөдрөг)
79.    Dedication        (Зориулалт)    
80.    Passion        (Хүсэн тэмүүлэх)

Эх сурвалж: Харвардын их сургуулийн Профессор Стив Жардины “Making of a politician” хичээлийн судлагдахуунаас. 

2016 оны 3 сарын 5-ны өдөр.

БЭЛТГЭСЭН: С.ЭРДЭНЭБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна