Монгол иргэд гэмт хэрэг үйлдээгүй

2016 оны 3 сарын 7

Тайландын нийслэл Бангкок хотод гарсан гэмт халдлагыг Монгол иргэд үйлдээгүй болохыг Гадаад хэргийн яам цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Тайландын Вант Улсын “Бангкок Пост” цахим хуудсанд 2016 оны гуравдугаар сарын 05-ны өдөр гарсан “1 dead, 3 held in botched gun shop robbery“ гарчигтай мэдээ гарчээ. 2016 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн Баасан гаригт Бангкок хотын “Yaowarat” дүүрэгт байрлах бууны дэлгүүрийг дээрэмдэхийг завдсан гэмт этгээдүүд Монгол Улсын иргэд байсан тухай уг мэдээнд өгүүлсэн юм байна.

Гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдүүд нь Монгол Улсын иргэд биш болохыг нотолсон мэдээг Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн. Харин уг хэргийг Монголчууд үйлдсэн талаар ташаа мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд залруулга хийлгэхээр ажиллаж байна хэмээн Гадаад хэргийн яам мэдээлж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна