UFC 196 тулаанууд боллоо

2016 оны 3 сарын 7

АНУ-ын Ласвегас хотод өчигдөр/3.6/ UFC 196-р тулаан болж  өндөрлөлөө. Энэ өдөр нийт таван тулаан явагдсан. Эдгээр тулаанаас дараах хоёр анхаарлын төвд байсан.

Featherweigth жингийн аварга Конор Мкгреогор жин ахиж, Ligthweigth жингийн Нейт Диасын эсрэг тулалдан боолтод орж ялагдал хүлээлээ. Конор Мкгреогерийн хувьд жин ахиж тулалдсан анхны тулаан болсон.

Мөн дараагийн тулаан эмэгтэй төрлийн дэлхийн аварга Холли Холм болон Миша Тате нарын дунд явагдаж, Холли Холм аврагын бүсээ алдав. Миша Татеийн хувьд анх удаагаа аваргын бүсийг зүүж үзлээ.

Я.ТӨМӨР-ОЧИР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна