Өнгөрсөн долоо хоногт "MSE ALL" индекс 1.46%-иар буурлаа

2016 оны 3 сарын 7

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт /2016 оны хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 04/ таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 52.8 сая төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 10.5 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна. “АПУ”, “Говь”, “Тавантолгой”, “Газар сүлжмэл”, “УБ-БҮК” ХК-иудын хувьцаа хамгийн идэвхтэй арилжигджээ.

Мөн нийт 35 компанийн 26,632.00 ширхэг хувьцааг 46,316,042.00 төгрөгөөр арилжсан.

Харин Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн нэг удаагийн арилжаагаар 65 ширхэг үнэт цаасыг 6,500,000.00 төгрөгөөр арилжсан байна. ЗГҮЦ-ны арилжаанд "Би Ди Сек ҮЦК" /5,600,000 төгрөг/, "Новел инвестмент ҮЦК" /600,000 төгрөг/,        "Голомт секьюритиз ҮЦК" /300,000 төгрөг/ ХХК-иуд идэвхтэй оролцжээ.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар зах зээлийн үнэлгээ 1,412,501,613,470.00  төгрөг болж өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.32%-иар буурсан ба "MSE ALL" индекс 850.01 нэгж болж 1.46%-иар буурсан үзүүлэлттэй байна.  

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна