УИХ-ын дарга “Монгол тэмээ 999” арга хэмжээнд оролцов

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга “Монгол тэмээ 999” арга хэмжээнд оролцов

Монгол Улсын Их Хурлын даргын орон нутагт ажиллаж буй томилолт Өмнөговь аймагт үргэлжилж байна. Дэлхийн хоёр бөхт тэмээний цөм нутгийн хувьд Өмнөговь аймаг 1000 тэмээ уралдуулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн бүртгүүлэхээр “Монгол тэмээ 999” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд 1000 тэмээний уралдаан, говийн бүсийн “Тэмээчдийн зөвлөгөөн”, Ингэний сүү, цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээний үзэсгэлэн, тэмээний зан үйлтэй холбоотой олон төрөлт буухиа тэмцээн, “Сайхан тэмээтэй сайхан хос” шалгаруулах уралдаан, шилмэл буур, ингэ шалгаруулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулжээ.

 

1000 тэмээний уралдаан 03 сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн 15 сумын тэмээчид оролцож байгаа бөгөөд бусад аймаг сумдаас ч энэхүү уралдаанд нээлттэй оролцож байгаа юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар 1000 тэмээний  уралдааныг үзэж, сонирхлоо.

Ийнхүү Улсын Их Хурлын дарга Өмнөговь аймагт ажиллах томилолтоо өндөрлүүлж, Дундговь аймагт ажиллахаар мордлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон  нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж