“Хавай” спорт цогцолборын нэрэмжит тэмцээн боллоо

2016 оны 3 сарын 7

Баянгол дүүрэгт байрлах “Хавай” спорт цогцолборын нэрэмжит талбайн теннис сонирхогчдын анхдугаар тэмцээн гуравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд боллоо. Тус спорт цогцолбороос зохион байгуулсан энэхүү тэмцээнд өсвөрийн болон сонирхогчдын ангилалд нийт 140 хүн хамрагджээ.

Тэмцээний үеэр “Хавай” спорт цогцолборын захирал Ан Жэ Сонг хэлэхдээ “Энэхүү тэмцээнд идэвхтэй оролцсон нийт тамирчид, сонирхогчид та бүхэнд баярлаж байна. Мөн Монголын талбайн теннисний холбоо болон хамтран ажилласан бүхэнд талархлаа. Монгол улсад анх удаа битүү дээвэртэй талбайн теннисний цогцолборыг барьж байгуулсандаа баяртай байна. Тамирчид аль ч улиралд бэлтгэл хийх боломжтой боллоо. Бид хүчээ хамтдаа нэгтгэх юм бол Монгол Улсаас ази, дэлхийд хүчтэй өрсөлдөх шилдэг тамирчид гарна гэдэгт итгэлтэй байна.” гэсэн юм.

 

Энэ жил 31 настай Ан Жэ Сонг захиралын хувьд талбайн теннисний спортоор 12 настайгаасаа эхлэн хичээллэжээ. Тэрбээр БНСУ-ын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс амжилтын гараагаа эхэлж, “Доха-2006” Азийн наадмаас багийн алт, “Бангкок-2007" Универсиад наадмаас ганцаарчилсан төрөлд мөнгө,  хосоор хүрэл медаль хүртэж байсан. Мөн дэлхийн чансаагаа 289 хүртэл хүргэж байжээ.

Ан Жэ Сонгийн хувьд Монгол Улсад талбайн теннисний спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, битүү дээвэртэй цогцолборыг барьсан байна. Өдгөө энэхүү талбайд өсвөрийн шигшээ багийн тамирчид бэлтгэлд хамрагдаад эхэлжээ.

 

Өсвөрийн болон сонирхогчдын дунд болсон "Хавай" спорт цогцолборын нэрэмжит тэмцээний дүнг танилцуулья:

ӨСВӨР ҮЕ:

10-12 нас: (Ганцаарчилсан)

Охид:

1-р байр: Ч.Маралгоо

2-р байр: Г.Есүгэн

3-р байр: Б.Чинмөрөн

Хөвгүүд:

1-р байр: Б.Даваабаяр

2-р байр: Б.Төрхүү

3-р байр: Б.Хатансүйх

13-15 нас: 

Охид:

1-р байр: Э.Ариун-Эрдэнэ

2-р байр: Ч.Маралгоо

3-р байр: Г.Есүгэн

Хөвгүүд

1-р байр: Э.Эрдэнэтөгс

2-р байр: Б.Мөнхтулга

3-р байр: Н.Буяндорж

 

Эмэгтэй хос:

1-р байр: Н.Жигжидсүрэн, Б.Энхмаа

2-р байр: З.Ариунжаргал, Ж.Энхтуяа

3-р байр: М.Болорхишиг, А.Мөнхучрал

Эрэгтэй хос:

1-р байр: Д.Эрдэнэбилиг, Н.Дорждарь

2-р байр: Ц.Билгүүн, Н.Бат-Эрдэнэ

3-р байр: Г.Нямдэлгэр, Kwon Kab Jong 

Холимог хос:

1-р байр: Д.Баярцогт, Н.Жигжидсүрэн

2-р байр: Л.Чогсомжав, Ч.Маралгоо

3-р байр: Д.Эрдэнэбилиг, Б.Эрдэнэтуул тус тус шалгарлаа.

Тэмцээний фото агшнаас хүргэж байна.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна