Боулинг: Xэвлэл, мэдээллийн салбарын АШТ болно

2016 оны 3 сарын 7

“Монголын боулинг сонирхогчдын холбоо”, нийгмийн хариуцлагыг амжилттай хэрэгжүүлэгч “М-Си-Эс Кока Кола” ХХК-тай хамтран 2010 оноос эхлэн долоо дахь жилдээ “Coca Cola Zero Bowling Championship” тэмцээн гуравдугаар сараас эхлэн сар бүр хэвлэл мэдээлэл, элчин сайдын яамд, банк, санхүү, даатгал, спортын холбоод, уул уурхай, газрын тос, боловсрол, эрүүл мэнд, мэдээлэл технологи, хууль эрх зүй, дэд бүтэц, бизнесийн гэсэн 10 гаруй салбарын дунд шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.

“Coca Cola Zero Bowling Championship 2016”-ын хэвлэл, мэдээллийн салбарын АШТ энэ сарын 12-нд “Big Bowling” төвд 15.00 цагт болно.

-Нэг баг таван хүний бүрэлдэхүүнтэй байна. Багт нэг сэлгээ гишүүн байж болно. Тэр тамирчин тоглолтын дундуур орохыг хориглоно. Зөвхөн нэг тоглолт дуусаад дараагийн тоглолтонд орж болно.

-Багууд хоёр тоглолт хийж, авсан оноогоор жагсаж байр эзлэнэ.

-Тамирчид заавал ниймгийн даатгалын дэвтэр, ажлын үнэмлэхээ зохион байгуулагчдад шалгуулснаар тэмцээнд оролцох эрхтэй болохыг анхаарна уу.

-Баг, тамирчид хувцас жигдрэлтээ анхаарахыг хүсье.

Шагнал:

- 1-р байр – Өргөмжлөл, Алтан медаль,Мөнгөн шагнал, Zero брэнд бүтэгдэхүүн
- 2-р байр – Өргөмжлөл, Мөнгөн медаль, Мөнгөн шагнал, Zero брэнд бүтэгдэхүүн
- 3-р байр – Өргөмжлөл, Хүрэл медаль, Мөнгөн шагнал, Zero брэнд бүтэгдэхүүн
- Хамгийн өндөр оноо авсан шилдэг тамирчин- Өргөмжлөл, Медаль, Мөнгөн шагнал, Zero брэнд бүтэгдэхүүн

Ерөнхий зохион байгуулагч:
Монголын боулинг сонирхогчдын холбоо
Утас: 8611-8585 / Г. Анхбаяр- нарийн бичгийн дарга//

Хамтран зохион байгуулагч:
М-Си-Эс Кока Кола ХХК

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна