Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна

2016 оны 3 сарын 8

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар хүйтэн байна.

2016 оны 03 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

                                                                      агаарын урьдчилсан мэдээ:  

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан голын эхээр 23-28 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

2016 оны 03 дугаар сарын 09-нөөс 03 дугаар сарын 13-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:   

 8-нд нутгийн өмнөд хэсгээр, 11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 23-28 градус, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 15-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хугацааны дунд үеээс хүйтний эрч суларна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна