Дүрвэгчдийн асуудлаар тохиролцоо хийлээ

2016 оны 3 сарын 8

Фото: Yves Herman / Reuters

Европын холбоо, Турк хоёр Бельгид болсон саммитаараа дүрвэгчдийн асуудлыг шийдэх үндсэн зарчмуудаа тохиролцлоо хэмээн Twitter-тээ Еврокомиссийн албан ёсны төлөөлөгч Мина Андреева бичжээ.

 

« Еврокомиссийн дарга Жан-Клод Юнкер Европын зөвлөлийн дарга Дональд Туск нар саммит дээр Туркийн ерөнхий сайд Ахмет Давутоглутай дүрвэгсдийн хямралын үндсэн зарчмыг шийдэх талаар ярилцан тохиролцлоо » хэмээн тэрээр бичжээ.

 

Европын зөвлөлийн дарга Дональд Туск  тодруулахдаа,  ЕХ ба Турк хоёр дүрвэгчдийн үндсэн урсгалыг  бууруулах талаар тохиролцлоо. Одооноос эхлээд Европын Холбоонд орох “Балканы урсгал “хаагдлаа”, “Европ руу гарах хууль бус шилжилтийн өдрүүд дууслаа гэжээ.

 

Анкарагийн гаргасан саналуудыг  гуравдугаар сарын 17-18-нд хийгдэх Европын холбооны  гишүүн орнуудын лидерүүдийн саммитаас өмнө тодотгон авч хэлэлцэнэ хэмээн Люксембургийн ерөнхий сайд Ксавье Беттель хэлэв.

 

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд өөрийн ээлжид хэлэхдээ Туркт дахин гурван тэрбум еврог дүрвэгсдийн асуудлыг шийдэхэд нь гаргаж болох юм  гэлээ. Турк Грект орсон цагаачдын хэсгийг  эргүүлэн авах  талаар зөвшөөрсөн, ийнхүү ЕХ шенгений гэрээгээ аварлаа гэдгийг тэр бас нэмэн өгүүлжээ.

 

Туркийн засгийн газар ЕХ-ноос дүрвэгчдийн асуудлыг шийдэхэд 20 тэрбум евроны тусламж хүссэн гэх мэдээ энэ саммитаас өмнө гарсан байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна