Шарапова хориотой эм хэрэглэснээ тайлбарлав

2016 оны 3 сарын 8

Мария Шарапова Лос-Анжелест хийлгэсэн яаралтай хэвлэлийн хурал дээр.

 

Оросын теннисчин Мария Шараповагийн сонирхлыг төлөөлөгч, өмгөөлөгч Жон Хэггерти тамирчин бүсгүйн яагаад мельдония гэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хориотой эм хэрэглснийг тайлбарласан байна. Өмгөөлөгчийн үгийг Sports Illustrated сэтгүүлд нийтэлжээ.

«Мария  энэ эмийг 2006 оноос хойш хэрэглэж байна. Эмнэлгийн шинжилгээний дараа эмч түүнийг хэрэглэхийг зөвшөөрсөн юм. Эмч нар түүнийг сахрын шижинд нэрвэгдэж болох магадлал өндөр, магний дутагдсан, дархлал муутай байна гэсэн онош тавиад энэ эмийг бичиж өгсөн юм. Тамирчин эмийг 10 жилийн турш  нуулгүйгээр  хэрэглэж ирсэн. Харин милдронат нэгдүгээр сарын 1-нээс хориотой эмийн жагсаалтад орсныг Мария анзааралгүй өнгөрчээ » хэмээн Хэггерти ярьсан байна.

Олон улсын теннисийн холбооноос Мария Шараповад хөнгөн шийтгэл өгнө гэж найдаж буйгаа тэр хэлэв. Мария өөрөө  тамирчны бие организмд орсон бүх  бодис, зүйлийн төлөө тамирчин хариуцлага хүлээнэ гэсэн байв.  Зөвхөн нэгдүгээр сарын 25 хоногийн турш л түүний биед хориотой эм байсан юм хэмээн өмгөөлөгч онцлон  мэдэгдлээ.

Үүний өмнө Мария Шарапова Лос-Анжелесе хотод яаралтай хэвлэлийн бага хурал хийлгэн түүний цуснаас мельдоний гэх хориотой эм илэрсэн, сэргээшийн  шалгалт эерэг гэж гарлаа хэмээн мэдэгдсэн юм.

Гуравдугаар сарын 7-нд Оросын уран гулгагч, Сочийн олимпийн алтан медальт Екатерина Бобровагийн шинжилгээний дээжээс мельдоний илэрсэн учир түүнийг энэ удаагийн Европын аваргын тэмцээнд оруулсангүй.  Хоёрдугаар сарын эхээр Оросын дугуйчин Эдуард Воргановын  сэргээшийн шинжилгээ  бас мельдоний гэх бодисыг илрүүлсэн байлаа.

Мельдоний эмийг хориотой бодисын жагсаалтад 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс оруулжээ. Уг эм нь бучингийн ачааллыг бууруулдаг үйлчилгээтэй бөгөөд организмд тэр нь 12 цагийн дотор задралд ороод хэд хоногийн дараа  биенээс гардаг байна.  Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг милдронатыг нэлээд ноцтой S4 ангилалд оруулсан ба түүнийг хэрэглэсэн хүнийг дөрвөн жил хүртэл тэмцээнээс хасаж шийтгэх ажээ.

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна