Г.Хонгорзул: "Монти" амжилтаа ахиулахын төлөө хичээх болно

2016 оны 3 сарын 8

Монголын волейболын холбоо, “Хасу мегастар” клуб хамтран клубүүдын аварга шалгаруулах "ХАСУ КАП-2016" тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Энэ удаагийн тэмцээн Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Шувуун паркт байрлах “Эко спорт цогцолборт” болсон бөгөөд эрэгтэй найм, эмэгтэй зургаан өрсөлдсөн.

Ингээд “Монти” багийн тамирчин, спортын дэд мастер Ган-Очирын Хонгорзултай хийсэн ярилцлагыг танд хүргэж байна.

-Юуны өмнө "ХАСУ КАП-2016" тэмцээнээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Мэдээж, 2016 оны анхны тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. “Хасу кап-2016” тэмцээн хоёрдугаар сарын сүүлээр боллоо. Тэмцээнд эмэгтэй зургаан баг өрсөлдөж, тойргоор өрсөлдсөн. Багууд их хүчтэй байсан. “Монти” баг хожигдолгүй тэмцээнийг өндөрлүүлж, аваргын цомыг өргөлөө. Тоглолтыг онооны системээр дүгнэж, багууд аль болох хагас оноо ч болов авахын төлөө зүтгэсэн.

-“Монти” багийн хувьд бэлтгэлийг хэрхэн хийж байна вэ?

-Бид өмнө нь БНСУ-аас ирсэн багшийн удирдлагад бэлтгэлээ хийдэг байсан. Одоо багийн ахлах дасгалжуулагчаар ОУХМ Б.Хэрлэн ажиллаж байна. Өнгөрсөн оны сүүлээр хүчний бэлтгэлийг түлхүү хийсэн. Заалны бэлтгэлд энэ оны эхээр орсон. Тиймээс баг тамирчид маань өнгөрсөн жилийн эрч хүчээ алдалгүй энэ тэмцээнд амжилттай оролцож, түрүүллээ. Мэдээж багууд хүчтэй байсныг дахин дурдмаар байна. Одоогоор “Монти” баг өөрийн гэсэн заалтай болж амжаагүй л байна. “Хасу Мегаватт” ХХК-ий шинээр баригдсан “Эко спорт цогцолбор”-т ирж тоглоход сайхан байлаа. Хотоос 20 орчим км-ын зайтай ч гэлээ энд томоохон цогцолбор баригдсан байна. Мэдээж бид ийм заалтай болсон үед бол бидний амжилт нэмэгдэх боломжтой.

-“Монти” баг өнгөрсөн онд болсон бүхий л тэмцээнд түрүүлсэн шүү дээ. Мөн таны хувьд олон шагналын эзэн болсон. 2015 оны амжилтуудаасаа дурдахгүй юу?

-2016 оны гараад эхний тэмцээнд оролцож, гараагаа амжилттай эхэллээ. Магадгүй энэ нь өнгөрсөн жилийн амжилтуудтай холбоотой. “Монти” баг 2015 онд оролцсон тэмцээн болгондоо түрүүлсэн. клубүүд, Холбооны цом, насанд хүрэгчдийн УАШТ-аас алтан медаль авсан. Мөн шилдэг довтлогч, тэгш тоглогчийн шагналыг хүртсэн. Бас надад нэг дурсамжтай тоглолт үлдсэн. Гэхдээ энэ тоглолт волейбол биш сагсан бөмбөг байсан.

2010 онд Дорнод аймагт болсон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэр тэмцээнийг үзэхээр Жанг Жи Хун захирал очсон байсан. Гэтэл надад “манай багт орооч” гэсэн саналыг тавиад. Бараг л давуулалтаа сайн гүйцэтгэж чадахгүй байгаа хүнд яагаад ийм санал тавьж байгаа юм бол гайхаж байсан. Би уг нь эмч болно гэсэн бодолтой явдаг байлаа.

-Тэр тоглолтынхоо тухай хуваалцаач?

-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран “РИО-2016” олимпийн наадамд оролцох баг тамирчдаа дэмжих уриатайгаар сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан. 2015 оны 11 дүгээр сард Хандгайт дахь спортын ордонд болсон энэхүү тэмцээний үеэр Монгол Улсын шигшээ багийн тамирчид сэтгүүлчдээс бүрдсэн багтай сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолтыг хийсэн. Миний бие олимп, дэлхийн аварга гээд шилдэг тамирчидтай нэг баг болон сэтгүүлчдийн багийг 17-14-өөр хожсон. Хэдийгээр энэхүү тоглолт нөхөрсөг тоглолт байсан ч дэлхийд эх орныхоо нэрийг өргөж яваа шилдэг тамирчидтай талбайд гарна гэдэг бол миний хувьд үнэхээр дурсамж, сайхан сэтгэгдлийг үлдээсэн.

-Монгол Улсын шигшээ багийн тамирчдын бүрэлдэхүүнд хэн хэн багтсан бэ?

-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон Монголын спортын сэтгүүлчдийн холбооны урилгаар жүдо бөх, чөлөөт бөх, волейбол, оюун ухааны спортын төлөөлөл болсон тамирчид багтсан. Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, дэлхийн аваргын V байр, дэлхийн аваргын багийн хүрэл, Азийн наадмын аварга, Азийн аварга ОУХМ Д.Төмөрхүлэг, Азийн наадмын V байр, оюутны дэлхийн аварга ОУХМ Т.Түвшинтулга, Азийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Ш.Түмэнцэцэг нар багтсан. Мөн волейболоос БНСУ-ын Бүх оюутны аварга, элсний волейболын Азийн зүүн бүсийн аваргын багийн хүрэл, 2015 оны МВХ-ын цомын аварга, спортын мастер Э.Сайханбаатар, миний бие болон Монголын оюун ухааны академийн захирал, Олон улсын шүүгч Х.Хатанбаатар бид нэг баг болсон. Спортын салбар бүрийн шилдгээр бүрдсэн багт багтсан нь сайхан хэрэг байлаа.

-Та “Монти” багт хэрхэн орсон түүхээсээ хуваалцаач?

-Үнэндээ би волейболын спортод аавынхаа дэмжлэгтэйгээр орчихсон. Манай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн байдаггүй. Би Улаанбаатар хотод төрсөн ч Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд дунд сургуулиа төгссөн. Намайг 5-р ангид байхад аав маань спортоор хичээллэх хэрэгтэй гээд волейболын дугуйланд оруулж байсан.

Би уг нь тэмцээнд явахдаа “хүүхэд харагч”-ын үүрэгтэй. /инээв/ Одоо энэ үеийг бодохоор үнэхээр сайхан байдаг. 2010 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын охидын баг сайн байсан. Бид аймагтаа очиж түрүүлээд улсын аваргад оролцох эрхийг аваад ирдэг. Наранхүү дасгалжуулагчтай манай баг улсын аваргад өндөр амжилтыг үзүүлж чадаагүй ч надад маш том боломжийг олгосондоо.

Сумын төвийн хүйтэн зааланд бид бэлтгэлийг хангалттай хийж чаддагүй байсан. Гэхдээ биеийн хүчээ сайжруулах хэрэгтэй гэж аав минь зөвлөдөг байсан болохоор эгч нартайгаа бэлтгэлд хамрагдаж эхэлсэн. 2010 онд Дорнод аймагт болсон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэр тэмцээнийг үзэхээр Жанг Жи Хун захирал очсон байсан. Гэтэл надад “манай багт орооч” гэсэн саналыг тавиад. Бараг л давуулалтаа сайн гүйцэтгэж чадахгүй байгаа хүнд яагаад ийм санал тавьж байгаа юм бол гайхаж байсан. Би уг нь эмч болно гэсэн бодолтой явдаг байлаа. Гэтэл “Энагурэ” багийн суурийг тавьсан Солонгос захирал тийм санал тавихаар өөрийгөө тоглож чадах юм байна даа гэж хурцалсандаа. Бас би цаашид яах бол гэж айх ч үе байлаа. Тэгээд сургуулиа төгсөөд 6 сард хотод ирээд “Энагурэ” багийн бэлтгэлд хамрагдаж эхэлсэн. Тэр өдөр 2010 оны 6.8-ны өдөр байсан. Эгч нарынхаа бэлтгэлийг хараад волейболын спорт гэдэг чинь ийм л байдаг юм байна гэдгийг мэдэж билээ. Тэгээд цаашид би тоглоод сурчихвал эгч нар шигээ тамирчин болж чадах юм байна гэж бодогдож байсан. Би энэ спортоор хичээллээд олон сайхан амжилтыг үзүүллээ. Анх “хүүхэд харагчаар” тэмцээнд явдаг байсан үеээ бодохоор өнөөдөр сайхан байна.

-Тэгэхээр таны спортод хөл тавьсан үе их сонирхолтой эхэлсэн байх юм?

-Тиймээ. Би уг нь тэмцээнд явахдаа “хүүхэд харагч”-ын үүрэгтэй. /инээв/ Одоо энэ үеийг бодохоор үнэхээр сайхан байдаг. 2010 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын охидын баг сайн байсан. Бид аймагтаа очиж түрүүлээд улсын аваргад оролцох эрхийг аваад ирдэг. Наранхүү дасгалжуулагчтай манай баг улсын аваргад өндөр амжилтыг үзүүлж чадаагүй ч надад маш том боломжийг олгосондоо. Жанг Жи Хун захиралд их талархаж байдагийн. Тэр хүн Монголд шилдэг баг бүрдүүлэхийн төлөө орон нутагт болж байгаа тэмцээнийг их үздэг байсан юм билээ. Тэгэхэд надад багтаа орох урилгыг өглөө. Одоо бодохоор өөрийгөө азтай гэж бодогдох юм. Хотод ирээд эгч нарынхаа бэлтгэлийг хараад энэ спортод улам л дуртай болж эхэлсэндээ. Өнөөдөр “Энагурэ” баг маань “Монти” багаар залгамж халаагаа үргэлжлүүлээд явж байна. Бид олон тэмцээнд оролцож, түрүүгээ алдаагүй яваа. Магадгүй бидэнд цаашид улам их том зорилго байна. Эх орноо төлөөлж, Азийн тоглолтуудад оролцож, өндөр амжилт үзүүлэх л үлдлээ. Волейболын спортын сайхныг мэдрэх сайхан агшин надад үлдсэн болохоор бэлтгэлээ хичээнгүйлэн хийж, цаашид хүрээгүй амжилтынхаа төлөө зүтгэх болно.

Ч.БОЛОРЧУЛУУН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна