Зэвсэглэн банк дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

2016 оны 3 сарын 8

Энэ сарын 6 буюу өнгөрсөн ням гаригт Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт “Toyota Crown” автомашинтай залуу гар буу гарган “Ална шүү” хэмээн заналхийлсэн” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу цагдаагийнхан гэмт этгээдийг эрэн сурвалжилж, өчигдөр баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн хажуугийн "Төрийн банк"-ийг зэвсэгтэй этгээдүүд дээрэмджээ. Тус банкнаас хоёр сая төгрөг дээрэмдсэн байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шуурхай ажиллан гэмт хэрэгтнүүдийг баривчилсан бөгөөд Төв аймгийн Батсүмбэр сумын харьят 30 настай, эрэгтэй Г гэгч нь бусадтай бүлэглэн, галт зэвсгээр дээрэм хийсэн аж. Энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна