Хамгийн чухал ёслолд зориулагдсан Chopard-ын дэгжин цаг

2016 оны 3 сарын 8

Арваад хоногийн дараа Швейцарийн Базель хотноо цаг ба дарханы урлагийн  нэртэй үзэсгэлэн нээгдэнэ. Дэлхийн гоёл чимэглэлийн томоохон компаниуд Женевын олон улсын салон дээр үзүүлээгүй хамгийн нарийн, хамгийн дэгжин  шинэ бүтээгдэхүүнээ Базельд үзүүлэхээр бэлтгэж байна.

Chopard гэх гоёл чимэглэлийн ордон гэхэд үнэт өнгөт чулуу уран дархны урлалын гол  чиглэлийг тодорхойлж байгааг харуулах юм.  Энэ хандлагад тэд өөрсдийн бүрэн  хэмжээний очир эрдэнийн чимэгтэй Precious Couture цагаа зориулж байгаа ажээ.

Шинэ цаганд гэгээлэг хөх улаанаас тод хөх хүртэл өнгөтэй индраанил чулууны гурван хувилбарыг ашиглажээ. Мөн тэд Happy Diamonds гэх  ихээхэн дэгжин дөрвөн өнцөгт хэлбэрийн шугамаа шинэчилж байгаа бололтой. Цагийн их биеийн очир эрдэнийн чимэглэл улам нэмэгдсэн харагдаж байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна