Харцагууд "Төв Ургац"-ыг дахин хожлоо

2016 оны 3 сарын 8

ТӨВ-УРГАЦЫГ АХИН БУУЛГАЖ АВСАН БАГ ХАРЦАГУУД БАЙЛАА

Үндэсний супер лигийн өчигдөр болсон тоглолтын мэдээллийг хүргэж байна.


“Харцага 96-89 Ургац”

Энэ улирлын дийлдэшгүй байгаа багуудын нэг болох Шидэт Jones-р ахлуулсан "Төв-Ургац" болон өнгөрсөн улирлын аваргууд "Альяанс-тех Харцага" багуудын тулаан мэдээж үзэгчдийг Спортын төв ордонд хөтөлж байлаа. Тоглолт эхнээсээ харцагуудын удирдлаган доор явагдаж байсан ба тоглолын 3-р үеийн төгсөглийг Ургац сайн хийж 4-р үед гал гарсан ширүүн тоглолт хөгжөөн дэмжигчидийг баясгасан юм.

Харцгуудаас  Г.Баттөр 24 оноо, 4 ашигтай дамжуулалт гүйцэтгэж багаа тэргүүлснээс гадна хэрэгтэй үед алсын зайн шидэлтүүдээ амжиллтай болгож байсан, мөн Carl Blair 18 оноо, 8 самбараас бөмбөг авалт, Болортулга 15 оноо, Одбаяр 11 оноо, 11 самбараас бөмбөг авалт тус тус гүйцэтгэснээс гадна Г.Цэнгүүнбаярын хамгаалалт тун сайн байж багтаа тус хүргэсэн.

Харин Төв-Ургацаас Chris Jones 28 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Д.Дэлгэрням 22 оноо, Д.Мөнхтөр 10 оноо авсан ч багийн бусад залуус үүргээ сайн гүйцэтгэж чадаагүй юм. Мөн тэдний тоглолтын гол нууц зэвсэг болох алсын зайн шидэлтүүд байндаа тусахгүй байсан нь хожигдлын шалтгаан юм. Улмаар Харцагууд хожил байгуулж лигийн хүснэгтийн 3-р байранд орж ирсэн бол Төв-Ургац улирлын 5 дахь хожигдлоо амслаа.

 

ХҮЛГҮҮДИЙН ТӨВӨРГӨӨНӨӨР СПОРТЫН ТӨВ ОРДОН ДОРГИЛОО

Хүлэгүүд 133-124 Гарьд

Лигийн хамгийн шилдэг дуэль болох SBL-Хасын Хүлэгүүд болон Дархан Гарьд багуудын тулаан эхнээсээ л үзэгчидийн зөсийг хөөргөж байсан юм. Лигийн түүхэнд ч эдгээр багуудын тулаан хамгийн шилдэг нь байсаар ирсэн билээ. Энэ удаад хоёр багаас нийлээд найман тоглогч 20+оноо авж шилдэг гал гарсан тоглолт хөгжөөн дэмжигчидийг уйдаагаагүй.

Дархан Гарьд тоглолтын эхнээс давамгайллыг авж байсан ч тоглолтын 3-р үеэс Хүлгүүдийн хамгаалалт Гарьдуудыг бөмбөг алдалт ээлж дараалан хүргэж байсан нь тэдний хожих гол шалтгаан болсон юм. Гарьдууд тоглолтын турш багаараа 33 бөмбөг алдалт гүйцэтгэсэн нь Хүлгүүдийн том боломж байлаа. Хүлгүүдээс T.Corbin 28 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 7 таслалт гүйцэтгэн багаа тэргүлснээс гадна тоглолтын эцсийн цэгийг тавьсан алсын зайн шидэлт амжиллтай болгосон юм. Мөн өнөөдрийн тоглолтын нэгэн нууц зэвсэг бол M.Harris  байсан юм тэрээр мөн 28 оноо, 15 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн, Б.Билгүүн 26 оноо, Н.Золжаргал 21 оноог тус тус гүйцэтгэсэн нь хожход хангалттай байлаа.

Харин Гарьдуудаас A.Jones багаа тэргүүлэн 34 оноо, 11 оновчтой дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалт, J.Richard 24 оноо, 13 самбар, М.Дорждагва 24 оноо, 13 самбараас бөмбөг авалт, Б.Мөнхболд 24 оноогоор багаа тэргүүлсэн ч хожход хангалттай байж чадаагүй юм.

 

 
 
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна