“Масктай ардчилал” жагсаал болно

2016 оны 3 сарын 9

Нийслэлийн хэсэг иргэд өнөөдөр  "Дарангуйлсан масктай ардчилал” нэртэй жагсаал зохион байгуулахаар болжээ. Жагсаал, цуглаан өнөөдөр 11:30 цагаас Хэлмэгдэгчдийн хөшөөний дэргэд болох бөгөөд  НЗДТГ- ын үүдэнд үргэлжилнэ гэж зохион байгуулагчид мэдээллээ. Тэдгээр иргэд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс шаардлагын хариуг авахаар жагасаж байгаа гэнэ.

Түүнчлэн өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод дараах үйл явдлууд өрнөнө.

11:00 цагт Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд “Corporate-3” зочид буудалд Иргэний Зориг Ногоон Нам байгуулагдсаны 16 жилийн ойд зориулсан онол-практикийн бага хурал болно.

11:00 цагт Монголын Залуучуудын холбооны байранд МЗХ, Монголын залуу багш нарын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд МУБИС-аас “Сургуулийн өмнөх болон бага боловсролын асуудал,шийдэл” 2016 олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Үндэсний мэдээллийн төвд иргэд хувьцаагаа захиран зарцуулахыг хүссэн өргөдлийг Засгийн газар руу шилжүүлж байгаа талаар Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс мэдээлэл хийнэ.

15:00 цагт МЗХ-ны Залуус танхимд Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийгмийн салбар салбарт өөрийнхөө манлайллыг хөгжүүлсэн, шинэ залуу үеийн бүсгүйчүүдийн “Happy Women” чөлөөт уулзалт ярилцлага болно. Энэ үеэр Залуучуудын өвлийн II олимпийн наадмын алтан медальт, тэшүүрчин Б.Сумьяа нарт МЗХ-ны тэргүүн дээд шагнал гардуулна.

А.АМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна