Охид, бүсгүйчүүд амжилтын нууцаа хуваалцана

2016 оны 3 сарын 9

Ажиллаж буй салбартаа амжилт гаргаж, манлайллыг хөгжүүлсэн, шинэ залуу үеийн бүсгүйчүүд оролцосн  “Happy Women” чөлөөт уулзалт ярилцлагыг өнөөдөр МЗХ-оос  зохион байгуулахаар болжээ.

Уулзалтанд Залуучуудын өвлийн II олимпийн наадмын алтан медальт, тэшүүрчин Б.Сумьяа, Пеппэр Jennie,  Ээлтэй ертөнц төрийн бус байгууллагын тэргүүн Т.Туяажаргал, Анагаах ухааны доктор, “Гранпри” эмнэлгийн ерөнхий эмч Х.Алтанзул, UPS-Монгол” компаний гүйцэтгэх захирал П.Бүрэнжаргал, Жүжигчин Н.Мөнхсоёл, Монгол HD телевизийн хөтлөгч Н.Ариунтунгалаг, “Гүнж” төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрах зэрэг салбарын салбарын шилдэг найман  охид, бүсгүйчүүд  оролцож, залуу эмэгтэйчүүддээ зөвлөгөө өгч,  амжилтын нууцаасаа хуваалцах аж. 

Мөн энэ үеэр  “Бизнесээ чөлөөлье” сарын хүрээнд бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг сурталчлах, үсчин, гоо сайхны бүтээгдэхүүний яармаг худалдаа зохион байгуулах гэнэ. Уулзалт  өнөөдөр  15 цагт МЗХ-ны “Залуус” танхимд  болох юм.

Д.ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна