1108 тэмээ уралдуулж Гиннест бичигдэв

2016 оны 3 сарын 9

Сэтгүүлч:
Өмнөговь

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд “Монгол тэмээ-999” арга хэмжээ болсон билээ. Энэ үеэр 1108 тэмээ уралдуулж Гиннесийн номонд бичигджээ.  Дэлхийн гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох уралдаанд газар газрын хурдан 1115 тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орж, Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоосон байна. “Энэ бол тэмээн сүргээ хайрлан хамгаалдаг хөдөлмөрч говьчуудын хичээл зүтгэлийн үр дүн” хэмээн зохион байгуулагчид онцолсон юм.

“Монгол тэмээ-999” дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох 1000 тэмээний уралдаанд Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгийн хурдан тэмээчид оролцжээ. Улмаар нэгдүгээр байранд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Батсүхийн Баянмөнх, хоёрдугаар байранд Хүрмэн сумын Батчулууны Түмэнбаяр, гуравдугаар байранд Цогт-Овоо сумын Санжаатогтохын Эрдэнэ начин, дөрөвдүгээр байранд Цогт-Овоо сумын Даваадоржийн Алдарсайхан, тавдугаар байранд Хүрмэн сумын Тэрбишийн Дашнамжил нар тус тус шалгарсан байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна