Согтуудаа өөрийгөө шатаажээ

2016 оны 3 сарын 9

"Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Сэлбэ голын далан дээр өөрийгөө шатаасан хүн байна” гэсэн мэдээлэл энэ сарын 7-ны өдөр цагдаагийн газарт ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад  Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд суух 63 настай, Б гэгч эрэгтэй архи ууж, согтуурсан үедээ шатамхай шингэн  бие дээрээ асгаж, гал тавьсан байжээ. Галын улмаас иргэн Б-нийн биеийн 90 хувь түлэгджээ. Тэрбээр одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа аж. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Д.ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна