“Ноён Уул эрдэнэ” ХХК-д эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

“Ноён Уул эрдэнэ” ХХК-д эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/182 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хийсэн Дунд гол үйлдвэрийн гудамж, 19 дүгээр хорооллын арын 4 км авто замын шинэчлэлт /Гандийн гудамжнаас баруун тийш Ажилчдын гудамж хүртэл/-ийн трасст өртсөн “Ноён Уул эрдэнэ” ХХК-ийн эзэмшил газар дээрх эд хөрөнгийн нөхөх олговор болох  6 сая 100 мянган төгрөгийг нийслэлийн 2016 оны  төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.  

Аж ахуйн нэгжийн эзэмшил газар дээрх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж