"Оюутан цэрэг"-ийн нээлт маргааш болно

2016 оны 3 сарын 9

 

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн нээлт маргааш нийслэл Улаанбаатар, Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт нэгэн зэрэг эхлэх гэж байна. “Оюутан–цэрэг” хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжиж нийт 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаад байна. Хөтөлбөрийн үр дүнд суралцагчдын сахилга, хүмүүжил, хувийн зохион байгуулалт, төлөвшилд сайнаар нөлөөлж, анги, хамт олны эв нэгдэл, сургалтын чанарт ахиц, өөрчлөлт гаргаж байгааталаар сургуулийн удирдлага, багш, оюутнууд сэтгэл хангалуун байгаагаа бидэнд илэрхийлсээр байгааг энд онцлох ёстой. Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2016 онд “Оюутан–цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлээд байна. Энэ жил бид нийслэлээс гадна Ховд, Дорнод, Говьсүмбэр аймгуудад хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр хөдөө, орон нутгийн их, дээд сургуулиудын оюутнууд тус хөтөлбөрт хамрагдах өргөн боломжтой болж байгаа юм.