Хан-Уул дүүрэг “Буянтай ээж”, “Бүтээлч ээж”, “Дархан ээж”-ээ шалгарууллаа

2016 оны 3 сарын 9

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан жил бүр “Өргөмжит ээж”-үүдийг  дүүргийн хэмжээнд шалгаруулж, тэднийг алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.

“Өргөмжит ээж”-үүдийг “Буянтай ээж”, “Бүтээлч ээж”, “Дархан ээж” гэсэн номинациудаар шалгаруулж, тэднийг алдаршуулах үйл ажиллагааг өнөөдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

“Өргөмжит ээж”-ээр шалгарсан 16 хорооны нийт 48 ээжид Дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч С.Баасандолгор, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Бат-Очир, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч О. Батхуяг, ИТХ-ын Нийгмийн  бодлогын хороон дарга Ё.Цацралтуяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид, Хороодын Засаг дарга нар   мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.
 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна