Байдены айлчлалын үеэр америк жуулчныг хөнөөжээ

2016 оны 3 сарын 9

 

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байденыг мягмар гаригт /III.8/ Израйльд айлчлах үеэр палестинчууд америк жуулчныг хөнөөж, 14 хүнийг гэмтээж шархтуулжээ. Израйлийн Яффо хотын энхийн төлөөх төвд Жо Байденыг үг хэлж байх үеэр хагас милл хүрэхгүй зайтай хоёр газарт хутгаар зэвсэглэсэн хүмүүс халдлага үйлдсэн аж. Халдлага үйлдэгдсэн дөрвөн хүнийг Израйлийн цэргийнхэн устгажээ.

 

Өмнөх өдөр нь Йерусалим хотноо Жо Байдены буудаллахаар төлөвлөж байсан зочид буудлын ойролцоо палестин эрэгтэй израйль цагдааг буудаж, хоёр хүнийг гэмтээсэн байв.

 

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден Израйль, Баруун эрэгт хоёр өдрийн айлчлал хийж яваа юм. Айлчлалынхаа үеэр Жо Байден Израйлийн экс ерөнхийлөгч Шимон Перестэй уулзжээ.

 

Сүүлийн зургаан сарын турш өдөр болгон шахуу палестинчууд Израйлийн цэрэг, энгийн иргэдийг хутгалах халдлага гарах болсон байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: WASHINGTON POST

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна