Энэ 3 зүйлийг ярихаас болгоомжил

2016 оны 3 сарын 9

Та өдрийн турш ихэвчлэн юу ярьдаг вэ? Энэ 3 зүйлийг ярихаас болгоомжил. Учир нь амжилттай яваа хүмүүс үүнийг ярьдаг.

энэ 3 зүйлийг ярихаас татгалзаарай

Ихэнх хүмүүс дараахь зүйлүүдийг ихэвчлэн ярьдаг.

  1. Материаллаг эд зүйлсийн тухай ярьдаг. Жишээлбэл хувцас хунар, байшин сав, машин тэрэг гэх мэт

  2. Хүмүүсийн тухай ярьдаг үүнд хов жив цуурхал бүгд орно.

  3. Болж бүтэхгүй байгаа зүйлийн тухай ярьдаг. Үүнд гомдоллол, дургүйцэл орно. Жишээлбэл эдийн засаг болохгүй бана, улс төр болохгүй байна, дарга, ах эгч эцэг эх болохгүй байна, ажил бүтэхгүй бана, цаг агаар онцгүй байна гэх мэт

Харин амжилттай яваа хүмүүс өөрийнхөө цагийг ихэвчлэн

  1. Өөрийгөө хэрхэн хагжүүлэх тухайгаа, зорилгоо, хүсэл тэмүүллийнхээ тухай ярьж өнгөрөөдөг.

Тиймээс өнөөдөр та өөрийнхөө яриаг хянаад, та юу ярьж байна вэ? дээрх 4 зүйлийн альныг нь илүү их ярьж байна вэ? гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй. Мөн таныг хүрээлж байгаа хүмүүс дээрх 4-ийн альныг нь илүү их ярьж байна вэ гэдгийг бас анзаараарай.

Хэрвээ та дээрх 4-ийн эхний 3-ыг ярьж байгаа бол эсвэл эхний 3-ыг ярьж байгаа хүмүүсийн дунд байгаа бол өөрийгөө тэр ярианаас татаж хэрхэн өөрийгөө хэрхэн хөгжүүлэх тухай, өөрийнхөө зорилго, хүсэл тэмүүлэл дээрээ анхаарлаа аваачаарай.

ХҮС. ХИЙ. ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©УКА ТӨМӨР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна