Увс аймагт 91 хүн ял шийтгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.08-нд нийтлэгдсэн

Увс аймагт 91 хүн ял шийтгүүлжээ

Увс аймагт оны эхний хагас жилийн байдлаар нийт 169 хэрэг зөрчил бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны энэ үетэй харьцуулахад 23 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.Тус аймгийн Цагдаагийн газраас ирсэн мэдээллээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 3.6 хувь нь эмэгтэй, 1.5 хувь нь насанд хүрээгүй хүүхэд байгаа аж. Мөн гэмт хэргийн дийлэнх хувь нь Улаангом суманд үйлдэгдсэн бөгөөд тус хэргийн ихэнхийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эзэлжээ. Гэмт хэргийн улмаас иргэд байгууллага аж ахуйн нэгжид 172.2 сая төгрөгийн хохирол учирсан байна. Шүүхээр 63 гэмт хэрэгт 91 хүн ял шийтгүүлжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж