Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаантай

2016 оны 3 сарын 9

Маргааш буюу энэ сарын 10-ны өдөр Монголын бөхийн өргөөнд 11.00 цагаас Барилгын цэргийн 80 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан болно. Мөн гуравдугаар сарын 18-д Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаантай.

Энэ сарын барилдааны хуваарь:

III.10 - 11.00 цагаас Барилгын цэргийн 80 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан

III.18 - 14.00 цагаас ЗХ-ний 95 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан

III.20 - 14.00 цагаас Казак түмний Наурызын баярт зориулсан АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан

III.27 - 14.00 цагаас Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус  болно.

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна