Хэт их ажилласны дараа

2016 оны 3 сарын 9

1996 онд Прокторын жишээнээс харахад хэт их ажлын үр дүнд хүн танин мэдэхүйн чадвараа алддагаас гадна хэт их ачаалал хүний төлөвлөгөө гаргах чадварыг муутгадаг байна. Ингэснээр ажлын байран дээрх ослын тоо ихсэх эрсдэлтэй.

2000 оны Бендакын жишээ нь сонор сэрэмж болон, өөрийгөө илэрхийлэх чадвар буурах нь урт цагаар ажиллахтай нягт холбоотойг илрүүлсэн.

2001 онд Van der Hulst болон  Geurts нар хэт олон цагаар ажиллаж байгаа ажилтнууд дээр судалгаа хийж үзэхэд тухайн ажилтнуудад биеийн өвчлөл, ажлаас халшрах шинж, ажил амьдралын тэнцвэргүй байдал болон ёс суртахууны дутагдал хэвийн ажиллаж буй ажилтнуудыг бодоход илүүтэй ажиглагдсан байна.

2004 оны судалгаанаас харахад хэт их цагаар ажиллуулах нь шалтгаангүй ажил таслалтыг нэмэгдүүлдэг. Энэ нь байгууллагын бүтээмжийг буруулахаас гадна COP \cost only person\-н зардлыг өсгөсөн үзүүлэлт гарчээ.

2010 онд хийгдсэн судалгаагаар \Salminen, 2010\ ажилчид цөөн өдөр 12 цаг ажиллах нь мэргэжлийн өвчлөлийг 2 дахин нэмэгдүүлдэг ба хэрэв 10-аас илүү цагаар ажиллавал уг эрсдлийг даруй 40%-иар хурдлуулдаг байна.

Б.Ганзул

Эх сурвалж: setgel.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна