Кэн Ватанабэ Бродвейд эргэн очив

2016 оны 3 сарын 9

Японы нэрт жүжигчин Кэн Ватанабэ хорт хавдрын хагалгаа нь амжилттай болсны дараа Бродвейн театрт тавьж буй “Хаан бид хоёр” жүжигт тоглохоор Токиогоос Нью Йорк руу ниссэн байна. Кэн Ватанабэ өнгөрсөн сард Токиод ходоодны хорт хавдрын мэс засалд оржээ.  Японд төдийгүй Холливуудад нэртэй жүжигчин Кэн Ватанабэ  “Сүүлчийн Самурай”, “Inception”, “Гейшагийн дурсамж” зэрэг киноны дүрээр олонд танигдсан юм. 

Кэн Ватанабэ нисэх онгоцны буудалд сэтгүүлчдэд “баригдаад байхдаа “  “Би хагалгааны дараа эмнэлэгт дөрөв хоног л хэвтсэн. Тэгээд шууд ажлаа эхэлсэн. Хавдар миний санааг их зовоож байсан ч одоо би ажлаа хийж, шинэ жүжигт тоглохоор боллоо. Би өөрийгөө ялж, бүхнийг дахин эхэлмээр байна” хэмээн ярьсан байна.

Кэн Ватанабэ “Сүүлчийн Самурай” киноны дүрээр Оскарын шагналд нэр дэвшиж байсан. Тэрбээр мөн  өнгөрсөн жил Тонигийн шагналд нэр дэвшсэн Японы анхны жүжигчин болсон юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна