Израйлийн ерөнхий сайд Обаматай уулзахгүй

2016 оны 3 сарын 9

 

Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзахаас татгалзаж, Вашингтонд хийх айлчлалаа цуцалжээ. Беньямин Нетаньяху энэ гуравдугаар сарын 18-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзахаар товлоод байсан аж.

 

Тэд АНУ-аас Израйльд 10 жилийн хугацаатай олон тэрбум ам.долларын батлан хамгаалахын тусламж үзүүлэх талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байжээ. АНУ-аас Израйльд жил бүр гурван тэрбум ам.долларын батлан хамгаалахын тусламж үзүүлж буй нь ирэх 2018 онд дуусгавар болох аж. Иймд талууд Барак Обамаг 2017 онд огцрохоос урьтаж тусламжийн гэрээг сунгах хүсэлтэй байгаа юм.

 

Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс үүдэн АНУ болон Израйлийн харилцаанд үл ойлголцол үүссэн юм. Одоогоос жилийн өмнө Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху АНУ-ын Конгресст үг хэлэхдээ Ираны цөмийн хөтөлбөрийг гэрээг хурцаар шүүмжилж байв. Тухайн үед тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзалгүй буцаж байжээ. Гэхдээ тэд өнгөрсөн арваннэгдүгээр сард Цагаан ордонд уулзаж, харилцаагаа сайжруулсан байв.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна