Хүүхдүүд хилчдийн амьдралтай танилцана

2016 оны 3 сарын 9

Улсын хилийн музей 2015 оноос эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран “Хилч, эх оронч-Монгол” аяныг зохион байгуулж заншжээ. Аянд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургуулиудын нийт 4000 гаруй сурагчдыг хамруулж,  хил хамгаалах байгууллагын түүхэн замнал, үе үеийн баатарлаг хилчдийн байгуулсан гавьяаг сурталчлан таниулжээ.

Энэхүү аян энэ жил дахин үргэлжилнэ. Аяны салхийг хагалж, гуравдугаар сарын 1-ний  “Эх орончдын өдөр”-өөр Нийслэлийн 54 дүгээр сургуулийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн 60 орчим сурагч Улсын хилийн музейгээр зочилсон байна. “Хилч, Эх оронч-Монгол” аяны хүрээнд энэ онд Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн 30 орчим сургуулийн 10,000 гаруй сурагчдыг Улсын хилийн музейгээр аялуулахаас гадна сургуулийн танхимд хилчдийн тухай баримтат кино, гэрэл зураг үзүүлж, яриа, лекц хийх гэнэ.

Т.ГАНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна