Монголын эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэнэ

“Монголын эдийн засаг: Ололт, сорилт, боломж” сэдэвт хөгжлийн чуулган маргааш Блю Скай зочид буудалд болох аж.

“Хөгжил ардчилал” төрийн бус байгууллага, Конрад Аденауэр сантай хамтран зохион байгуулах энэхүү чуулганд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Үндэсний аж үйлдвэрийн сэргэлт”, МУИС-ийн багш Г.Түмэннаст “Эдийн засгийн ардчилал ба баялгийн хуваарилалт”, Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган “Уул уурхайн салбар дахь сорилт, боломж”, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Дундаж давхарга ба эдийн засгийн тогтвортой өсөлт” сэдвүүдээр тус бүр илтгэл тавих юм байна.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж