НДС-ийн орлого давжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын байгууллага 2016 оны хоёрдугаар сард нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 107.99 хувиар давуулан биелүүлж 179 тэрбум 526.7 сая төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлжээ. Төлөвлөгөөгөө давуулан биелүүлж манлайлсан газар нь нийслэлийн харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд байсны зэрэгцээ Хөвсгөл, Дундговь, Дорнод, Орхон, Дархан-Уул, Архангай, Сэлэнгэ аймгуудын Нийгмийн даатгалын хэлтсүүд юм байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээсээ давж биелэхэд нөлөөлж буй гол хүчин зүйлийг банкны салбарынхан ипотекийн 8 хувийн зээлтэй холбон тайлбарлаж буй. Учир нь иргэний сарын орлого өндөр байж, ипотекийн зээлд хамрагдах боломжтой болж байгаа учраас нуугдмал орлогоо ил гаргаж мэдээлэх болсон. Нөгөө талдаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжсэн нь ийн үр дүнгээ өгсөн бололтой.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж