Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн хуралд оролцжээ

2016 оны 3 сарын 9

Тайландын вант улсын засгийн газар, Японы засгийн газар, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хамтран зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн хурал 2016”-д ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг оролцоод иржээ.

Тайландын вант улсын Пүкэт хотноо болсон тус хурал нь Гамшгийн дараах сэргээн босголт, гамшгийн бэлэн байдал, аврах ажиллагаанд бүх салбарын болон олон улсын хамтын ажиллагааны хандлагыг судлах, Гамшгаас хамгаалах засаглалыг бэхжүүлэхэд хүний нөөцийн чадавхийг сайжруулах, гамшгийн эрсдэлийг буулах болон гамшгийн эрсдэлийн менежментийн шинэ арга хэлбэрийг турших, Бүс нутаг болон Азийн хотуудын олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийг шинэчлэхэд санал боловсруулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад бага зардалтай, өндөр технологийг ашиглах, 2015 оны Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн тайланг хэлэлцэх гэсэн үндсэн дөрвөн зорилтын хүрээнд болж өнгөрсөн юм.

Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн гишүүн болон зөвлөх 32 улс, олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын 96 төлөөлөгч оролцсон уг хуралд ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг Монгол оронд тохиолддог “Зудын гамшиг”-ийн талаар танилцуулга хийлээ.

Түүнчлэн 2017 оны Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах хурлыг Монгол Улсад зохион байгуулах боломжийн талаар Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн дарга ноён Масанори Хамадатай уулзаж ярилцсаныг ОБЕГ-ын албан сайтад мэдээлсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна