Монголын шилдэг фитнессүүд цуврал #1 – River Club Mongolia

2016 оны 3 сарын 10

Орчин үед хүн бүр л өөрсдийн бие галбирт анхаар ч цагийг зөв боловсон өөртөө үр ашигтайгаар өнгөрөөж бие бялдраа хөгжүүлэх болсон.

Улаанбаатар хот-д ч тохилог тухтай фитнессүүд ээлж дараалан хотын өнцөг булан бүрд үүд хаалгаа нээж байна. Тэдний нэг бол RiverClub фитнесс юм. RiverClub юугаараа бусдаас шилдэг вэ гэж бодож байна уу? Тэгвэл танд багахан хэмжээний мэдээллийг хүргэе.

Хамгийн сүүлийн үеийн Matrix брэндийн Magnum Series ухаалаг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Энэхүү төхөөрөмжүүдийн тусламжтайгаар бүх төрлийн онлайн контент, өндөр нягтрал бүхий IPTV болон виртуал сургалтын үйлчилгээг авах боломжтой. Мөн үйлчлүүлэгчид өөрийнхөө аккаунтыг үүсгэснээр өдөр тутам хийсэн дасгалынхаа мэдээллийг хадгалж цаашдын дасгалын төлөвлөгөөгөө гаргах боломжтой.

Таны биеийн өөх тос, эрдэс бодисын дэлгэрэнгүй тоон үзүүлэлтийг мэргэжлийн тусгай төхөөрөмжөөр оношилж биеийн аль хэсэгт илүүдэл жин байх ёстой хэмжээнээс илүү хуримтлагдсан байгааг мэдээлэх бөгөөд ямар дасгал хийвэл үр дүнтэй талаар зөвлөгөө өгөх болно. Ингэснээр та долоо хоног бүр өөрийн хийж буй дасгалыг хянаж үр дүнтэй байгаа үгүйг мэдэх боломжтойгоороо маш том давуу талтай юм.

RiverClub нь PC mall сүлжээ дэлгүүртэй хамтран ажилласан бөгөөд бүх хэсэгтээ компьютер, зурагттай ба дасгал хийхэд эрч хүчийг нэмэх Bose брэндийн үл үзэгдэгч таазны спикер, хананы спикер болон home theater-тай бөгөөд таныг аль ч хэсэгт уйдаахгүй. 

Indoor Cycling Studio

Дэлхийн 120 гаруй хотуудаар аялж, виртуал орчинд дасгал хийх боломж бүхий шинэлэг сургалтын програмыг нэвтрүүлж байна. Виртуал орчинд дугуй-т дасгалаар хичээллэх явцдаа газарзүйн өвөрмөц байрлал, уулын бартаа, байгалийн сайханд зугаалах гэх мэт мэдрэмжийг авах боломжтой. Өгсүүр замаар өгсөх үед дугуй жийхэд хүндрэх гэх мэт үнэхээр гайхалтай бодит мэдрэмжийг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Та дугуй жийх явцдаа хүссэнээрээ гоолиг, булчинлаг галбиртай болох ба өвдөг үе мөчид ачаалал бага өгдөг учраас үе мөчний өвчтэй хүмүүс хичээллэхэд тохиромжтой. 45 минут дугуй жийх нь 4 цаг зам дээр гүйсэнтэй тэнцэхүйц калори шатаадаг.

Мөн та өөрийн хүссэн телевизийн суваг, сагс болон хөлбөмбөгийн шууд тоглолт, хамгийн сүүлийн үеийн киног Full HD форматаар Bose брэндийн 5.1 дуугаралттай Home Theater-аар үзэж дасгал хийх эрч хүчээ аваарай!

Vip Room

Зөвхөн танд зориулагдсан ариун цэврийн өрөө, хувцасны шүүгээ, массажны сандал, тухлаг буйдан амьд хөгжмийг мэдрүүлэх Bose спикер гэх мэт зүйлүүдийг вип өрөөнд ашиглах боломжтой.

Aqua Baby програм

Монголд анх удаа нярай хүүхдийн усны сургалтыг Английн Birthlight компанийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зааж байна. Нярай хүүхдийг усанд сэлүүлж сургаснаар өсөлт бойжилт, амьсгал, цусны эргэлт, бодисын солилцоонд сайн үр дүнтэй.

Pool Studio

Манай усан бассейн нь Германы Проминент брэндийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, 25 метр урттай бассейн, халуун хүйтэн жакузи, хүүхдийн хэсэг, хуурай болон уурын саунаас бүрдcэн

Gx Studio

GX студид олон төрлийн бүжиг, групп фитнесс, бие хамгаалах урлагийг заахаас гадна балетын хичээлийг мэргэжлийн ур чадвартай багш дасгалжуулагч нар удирдан явуулж байна. Мөн дэлхийд алдартай групп дасгалын брэнд болох Lesmills компанийн сургалтын хөтөлбөрийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн сертификаттай багш нар зааж байна.

Yoga

Бидний төрөлх энергийг нээж өгдөг бөгөөд цусны эргэлтийг сайжруулан, дотоод эд эрхтнийг тэжээн тэтгэж, мэдрэлийн системийг цэвэрлэж ариусган, бие организмаас хорыг гадагшлуулдаг. Хатха, нурууны, aquanatal, стресс менежмент гэсэн хөтөлбөрүүдтэй.

Kids Club

Хүүхэд харах хүнгүй эсвэл хүүхдээ хараад бэлтгэл хийх цаг гарахгүй байвал санаа бүү зовоорой.  Таны хүүхэд мэргэжлийн багшийн хяналтад чөлөөт цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэх зуур та өөрийн бэлтгэл дасгалыг сэтгэл амар хийх боломжийг олгож байна.

Juice Bar

Танд зориулсан эрүүл өглөөний цай, жимсний цэвэр жүүс, smoothie/shake, хөлдөөсөн иогурт зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Манай хамт олон танд эрүүл зөв хооллолтын талаар мэргэжлийн зөвлөгөөг өгнө.

 

Фитнессийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:

Хаяг: Маршалын гүүрний баруун талд |100м| Ривер Гарден хотхон, Ривер тауэр - 3 давхар
Утас: 7610-2222
Вэб: www.riverclub.mn |360° виртуал аялал хийгээрэй

www.facebook.com/RiverClubMongolia

Bose –ийн албан ёсны борлуулагч PC mall

Дэлгэрэнгүй мэдээллийг:  9988-0093,7575-3535

www.pc-mall.mn

www.facebook.com/BoseMongolia

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна