Хөгжлийн чуулган болно

2016 оны 3 сарын 10

“Хөгжил-Ардчилал” ТББ, Монгол дахь Конрад-Аденауэр сантай хамтран “Хөгжлийн чуулган”-ыг өнөөдөр зохион байгуулна. Тус чуулганы зорилго нь Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар улс төр, эдийн засаг, банк санхүү, нийгмийн салбарын төлөөлөгчид нэг дор цугларч Монгол улсын эдийн засгийн ололт, түүний сорилт, боломжийн талаар хэлэлцэх юм байна. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн яамны сайд Д.Эрдэнэбат "Үндэсний аж үйлдвэрийн сэргэлт" сэдвээр , МУИС-ийн багш, судлаач Г.Түмэннаст "Эдийн засгийн ардчилал ба баялагийн хуваарилалт" сэдвээр , Уул_уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган "Уул уурхайн салбар дахь сорилт боломж" сэдвээр, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал "Дундаж давхарга ба эдийн засгийн тогтвортой өсөлт" сэдвээр, ”Голомт банк"-ны Ерөнхийлөгч Ө.Ганзориг "Эдийн засгийн реформ" сэдвээр" тус тус илтгэл тавьж оролцох аж.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна